A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 26

Улаанбаатар хот

МОНГОЛ ТӨРИЙН ТУЛГЫН ГАЛЫГ БАДРААХ ТУХАЙ

Төрийн ордны тухай хуулийн 10.6, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Төрийн туг-Есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордонд байрлах Монгол гэрт залж, төрийн тулгын галыг бадраасугай.

2. Төрийн тулгын галыг бадраахад шаардагдах 360.0 (гурван зуун жаран) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд С.БАЯРЦОГТ