- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 2 дугаар сарын 1-ний өдөр
Дугаар 30
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан олон улсын дүрслэх урлагийн уралдааны IY биеннальд "Тайлбаргүй" уран бүтээлээр тэргүүн байр эзэлсэн зураач Х.Батбаатарт 65.0 (жаран таван) сая төгрөг, БНХАУ-ын Ухань хотод зохион байгуулагдсан олон улсын циркчдийн уралдаанд "Шидэх банзнаас үсрэгч" үзүүлбэрээр мөнгөн медаль хүртсэн Үндэсний циркийн акробатын жүжигчин Б.Амартүвшин, Б.Батсэлэм, Б.Одгэрэл, Б.Золбаяр, Д.Мөнхбат, Д.Зундуйдаш, Х.Мөнхзоригт, Л.Тэлмэн, Б.Золбаясгалан нарт 40.0 (дөчин) сая төгрөг, мөн уралдаанаас хүрэл медаль хүртсэн "Хөх тэнгэр" циркийн уран нугараач О.Цэцэглэн, Г.Нямгэрэл, Г.Хонгорзул, Ц.Азжаргал, Ж.Ариунтуяа, Ц.Мөнхсар, Ө.Болор-Эрдэнэ, У.Сэлэнгэ, Э.Цацрал нарт 34.0 (гучин дөрвөн) сая төгрөгийн мөнгөн шагнал тус тус олгосугай.
2. Уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналд шаардагдах 139.0 (нэг зуун гучин есөн) сая төгрөгийг Соёл, урлаг хөгжүүлэх сангаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Боловсрол,соёл,шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР
Текст томруулах
A
A
A