A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 137

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ (Тамирчид,дасгалжуулагчид)

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Жүдо бөхийн дэлхийн цом, дэлхийн мастеруудын тэмцээн, "Астана-Алма-Aта-2011" Азийн өвлийн спортын VII наадам, "Гуанжоу-2010" Азийн Паралимпийн X наадам, казах-күрес, сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, кураш болон чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, таеквондогийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчид, тэдгээрийн дасгалжуулагчдад хавсралтад заасан хэмжээний мөнгөн шагналыг олгосугай.

2. Шагналд зарцуулах 168.300.000 (нэг зуун жаран найман сая гурван зуун мянган) төгрөгийг 2011 оны спортын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА