- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДҮРЭМ, БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 123-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДҮРЭМ, БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 123-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 151
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 19.2, 22.1.1, 22.1.2, 22.1.11-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Монгол Улсын Хөгжлийн банкны дүрэм"-ийг 1 дүгээр, "Монгол Улсын Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалт"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын дагуу сонгогдсон Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг томилж, гэрээ байгуулан ажиллахыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Ч.Хашчулуун)-д зөвшөөрсүгэй. /ЗГ-ын 2013-5-25-ны 192-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан "Хөгжлийн банк байгуулах тухай" Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 195 дугаар тогтоолын хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
