A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 286

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛ АВАХ ДЭЭД ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 11.1, 22.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2011-2012 оны төсвийн жилд нийт 600.0 (зургаан зуун) тэрбум төгрөгийн зээлийг гадаад болон дотоодын санхүүгийн байгууллагаас авахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсүгэй.

2. 600.0 тэрбум төгрөгийн зээлд Засгийн газрын баталгаа гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

3. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР