- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ (Орхон,Булганд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 7 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 218
Улаанбаатар хот
МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ,ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ (Орхон,Булганд)
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14.1, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
(Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 306 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2. Төв аймгийн Эрдэнэ сум болон Сэлэнгэ аймгийн Сант суман дахь мэргэжлийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн бүтцэд байгаа мэргэжлийн сургалттай хэсгийг тусгаарлан Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болгон өөрчлөн байгуулсугай./Энэ заалтад ЗГ-ын 2014-10-18-ны өдрийн 344-р тогтоолоор өөрчлөлт орсон/
3. Шинээр болон өөрчлөн байгуулагдсан Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн байр, эд хөрөнгийг төрийн өмчид шилжүүлэх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай.
4. Шинээр болон өөрчлөн байгуулагдсан Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтын орчныг сайжруулж, багшлах боловсон хүчнээр хангах асуудлыг улсын төсөв, хандивлагч болон хувийн хэвшлийн дэмжлэг оролцоотойгоор зохион байгуулж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарт даалгасугай.
5. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сургах мэргэжлийн чиглэл, хяналтын тоог хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн захиалгын дагуу тогтоож, захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мэргэжлийн боловсрол, сургалтын газарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Боловсрол,соёл,шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР
Текст томруулах
A
A
A