A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 7 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 219

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Засгийн газраас ТОГТООХ нь:

1.г ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотод зохион байгуулагдсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд II байр эзэлсэн Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшинд 52.0 (тавин хоёр) сая, Франц Улсад зохион байгуулагдсан М.Магины нэрэмжит олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд оролцож онцгой амжилт үзүүлж I байр эзэлсэн Хөгжим бүжгийн коллежийн сурагч Б.Бат-Эрдэнэ, Ж.Ариунзаяа, Ө.Анхзаяа нарт тус бүр 19.0 (арван есөн) сая, мөн уралдаанд II байр эзэлсэн Г.Болормаа, К.Солензаяа, Ч.Дөлгөөн, Э.Амина нарт тус бүр 14.0 (арван дөрвөн) сая, III байр эзэлсэн "Авьяастан төв"-ийн сурагч Ө.Цовоод 9.0 (есөн) сая, Бүгд Найрамдах Чех Улсад зохион байгуулагдсан Косианы нэрэмжит олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдаанд I байр эзэлсэн Хөгжим бүжгийн коллежийн сурагч Г.Чингүүнд 19.0 (арван есөн) сая төгрөгийн мөнгөн шагналыг тус тус олгосугай.

2. Уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоход шаардагдах 193.0 (нэг зуун ерэн гурван) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Боловсрол,соёл,шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР

Сангийн сайд С.БАЯРЦОГТ