A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 7 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 224

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ (Ахмад тамирчдад)

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Олимпийн наадамд амжилттай оролцож медаль хүртэн эх орныхоо нэрийг өндөрт өргөж явсан ахмад тамирчдад хавсралтад заасан хэмжээний мөнгөн шагнал олгосугай.

2. Мөнгөн урамшуулалд зарцуулах 165.0 (нэг зуун жаран таван) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА