- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XIII ИХ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 249
Улаанбаатар хот
МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XIII ИХ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5, 16.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монголын бүх ард түмний спортын XIII их наадмыг 2012 онд орон даяар зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
2. Спортын их наадмын уралдаан тэмцээн зохион байгуулах зардлыг төсвийн багцдаа тусгахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт, бүсийн болон шигшээ уралдаан тэмцээн зохион байгуулах зардлыг Эрүүл мэндийн сайдын 2012 оны төсвийн багцад тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд С.Баярцогт, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нарт үүрэг болгосугай.
3. Монголын бүх ард түмний спортын XIII их наадмыг зохион байгуулсан дүнг 2012 оны III улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
