- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ (Тамирчдад)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 265
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ (Тамирчдад)
Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Дэлхийн оюутны Универсиад наадмын жүдо бөх, буудлага, шатрын төрөлд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчид, тэдгээрийн дасгалжуулагчдад хавсралтад заасан хэмжээний мөнгөн шагналыг олгосугай.
2. Шагналд зарцуулах 23,250.000 (хорин гурван сая хоёр зуун тавин мянган) төгрөгийг 2011 оны спортын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА
Текст томруулах
A
A
A
