- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар 285
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 5.2, 22.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 33.0 (гучин гурван) тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсүгэй.
2. Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
