- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ (Тамирчдын)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 360
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ (Тамирчдын)
Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Чөлөөт бөх, бокс, сонирхогчдын шатар, кикбокс, мутай кикбокс, жиу жицу бөх, олон улсын таеквондо, пара хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, пара жүдо бөх, чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, шатар, чөлөөт бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, буудлага, кудо, жүдо, самбо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчид, тэдгээрийн дасгалжуулагчдад хавсралтад заасан хэмжээний мөнгөн шагналыг олгосугай.
2. Шагналд зарцуулах 260.000.000 (хоёр зуун жаран сая) төгрөгийг Эрүүл мэндийн сайдын 2011 оны төсвийн багц дахь биеийн тамир, спортын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад, 134.950.000 (нэг зуун гучин дөрвөн сая есөн зуун тавин мянган) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА
Текст томруулах
A
A
A
