A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫНН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 127

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ (Тамирчдад)

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Жүдо, кураш, самбо бөхийн дэлхийн цомын аварга, софт теннис, шатар, кураш, жүдо болон бүстэй бөхийн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчид, тэдгээрийн дасгалжуулагчдад хавсралтад заасан хэмжээний мөнгөн шагнал олгосугай.

2. Шагналд зарцуулах 187,200,000 (нэг зуун наян долоон сая хоёр зуун мянган) төгрөгийг 2012 оны спортын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрүүл мэндийн сайд Н.ХҮРЭЛБААТАР