- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ (Соёл, урлагийн)
МОНГОЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр
Дугаар 135
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ (Соёл, урлагийн)
Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
ОХУ-ын Москва хотод зохиогдсон М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн цагдаагийн "Сүлд" чуулгын дуучин Г.Ариунбаатарт 29.0 (хорин есөн) сая, мөн уралдаанд дэд байр эзэлсэн Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Анхбаярт 24.0 (хорин дөрвөн) сая, Монакогийн Вант Улсын Монте Карло хотод зохиогдсон олон улсын циркчдийн уралдаанд "Хүрэл алиалагч" хүртсэн "Циркус Монголиа Хадгаа" ХХК-ийн уран бүтээлч А.Сүхбаатар, Х.Жавхлан, Д.Мөнхбаяр, Ц.Чандманьзаяа, Ч.Мэндбаяр, Д.Гантүлхүүр, Н.Дашдэндэв, Э.Жавхлан, Н.Баянбилэг, Ц.Одхүү, Ц.Халиун, Ж.Нандинцэцэг нарт 34.0 (гучин дөрвөн) сая, БНХАУ-ын Учао хотод зохиогдсон олон улсын циркчдийн уралдаанд "6 хос уран нугаралт, тэнцвэр" үзүүлбэрээр хүрэл медаль хүртсэн "Икс роузис" ХХК-ийн уран нугараач Б.Ихэрцэцэг, Н.Төгөлдөрсайхан, Г.Энхгэрэл, Ц.Алтанцэцэг, Б.Уянга, Б.Алтжин нарт 34.0 (гучин дөрвөн) сая, АНУ-д зохиогдсон Барток Кабалевский-Прокофьевийн нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн Хөгжим, бүжгийн коллежийн сурагч Ч.Есөнхандад 19.0 (арван есөн) сая, мөн уралдаанд 2 дугаар байр эзэлсэн Хөгжим, бүжгийн коллежийн сурагч Ү.Уртнасанд 14.0 (арван дөрвөн) сая, мөн уралдаанд 3 дугаар байр эзэлсэн Хөгжим, бүжгийн коллежийн оюутан Ч.Дөлгөөнд 19.0 (арван есөн) сая, сурагч Ж.Өнөмандах, Ч.Чингүүнжав, Э.Ундрал нарт тус бүр 9.0 (есөн) сая төгрөгийн мөнгөн шагнал тус тус олгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР
Текст томруулах
A
A
A