A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 5 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 159

Улаанбаатар хот

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ,ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд Мэргэжлийн боловсролын сургууль байгуулсугай.

(Энэ зүйлд Засгийн газрын 2025 оны 156 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мэргэжлийн боловсролын сургуулийн бүтэц, орон тоо, барилга байгууламжийн асуудлыг төсвийн багцдаа тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.

(Энэ зүйлд Засгийн газрын 2025 оны 156 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

3. Мэргэжлийн боловсролын сургуулийг багшлах боловсон хүчнээр хангах, сургалтын орчныг сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарт даалгасугай.

(Энэ зүйлд Засгийн газрын 2025 оны 156 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

4. Мэргэжлийн боловсролын сургуулийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, сургах мэргэжлийн чиглэл, хяналтын тоог шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нөхцөл байдалд нийцүүлэн тогтоож, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Боловсролын яаманд даалгасугай.

(Энэ зүйлд Засгийн газрын 2025 оны 156 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР