A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 165

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ХУВЬЦААГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Европын сэргээн босголт, хөгжлийн банкин дахь Монгол Улсын хувьцааг тус бүр нь 10.0 (арван) мянган еврогийн нэрлэсэн үнэ бүхий 89 ширхэг хувьцаагаар нэмэгдүүлэхээр тогтсугай.

2. Нэмэгдүүлсэн хувьцаанд шаардагдах хөрөнгийг 2013 оноос эхлэн улсын төсөвт үе шаттайгаар тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд Д.ХАЯНХЯРВАА