- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НӨХӨН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
НӨХӨН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ
2003 оны 3 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 65
Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2003 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн чадвараа алдсан нэр бүхий 391 иргэнд олгох нэг удаагийн нөхөн төлбөрт шаардагдах 108176515 (нэг зуун найман сая нэг зуун далан зургаан мянга таван зуун арван таван) төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй. .
2. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагыг хувьчлахдаа тухайн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байх хугацаанд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн чадваргүй болсон иргэдэд хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу олгогдох нөхөн төлбөрийн асуудлыг хамт шийдвэрлэж байхыг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
