A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙГ СУДЛАХ ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1998 оны 10 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 196

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн байгуулах тухай Улаанбаатар хотноо 1998 оны 9 дүгээр сарын 16-нд гарын үсэг зурсан Хэлэлцээрийг баталсугай.

2.Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнг Соёлын төв өргөөнд байрлуулж, засвар үйлчилгээгээр хангахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, урсгал зардлыг нь соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад тусгаж байхыг Сангийн сайдад даалгасугай. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 156 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

З.Тус олон улсын хүрээлэнгийн номын сан, албан тасалгаанд тавилга авахад зориулж 5,6 мянган ам.доллартай тэнцэх хөрөнгийн нэг удаагийн санхүүжилт хийж, жил бүр гишүүний татварт 420 ам.доллар төлж, 6 эрдэм шинжилгээний ажилтны цалингийн санг баталж байхыг Сангийн сайдад зөвшөөрсүгэй. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 156 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ

Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.САЙХАНБИЛЭГ