- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ /Ардын багш Дагвын Чойжилсүрэнгийн/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
1998 оны 12 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ /Ардын багш Дагвын Чойжилсүрэнгийн/
Дугаар 238
Гэгээрлийн яам, Сэлэнгэ, Архангай, Хэнтий аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн зарим гавьяат үйлстнүүдийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны дунд сургуулийг нэрт орчуулагч, зохиолч Содномдаржаагийн Наваан-юндэнгийн, Архангай аймгийн Цэцэрлэг сумын дунд сургуулийг Монгол Улсын Ардын багш Дагвын Чойжилсүрэнгийн, Хэнтий аймгийн Мөрөн сумын дунд сургуулийг нэрт хүүхдийн зохиолч, яруу найрагч Дамдинцоогийн Содномдоржийн нэрэмжит тус тус болгосугай..
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ
Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.САЙХАНБИЛЭГ
Текст томруулах
A
A
A
