- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ /Д. Жигжидийн, В.Гаамаагийн, Г.Дэмидийн, Б.Батчулууны/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
1999 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 216
Улаанбаатар хот
НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ /Д. Жигжидийн, В.Гаамаагийн, Г.Дэмидийн, Б.Батчулууны/
Гэгээрлийн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Архангай, Төв аймгийн Засаг даргын саналыг үндэслэн нэр бүхий төр, нийгмийн зүтгэлтэн, гавьяат үйлстнүүдийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Кино урлагийн дээд сургуулийг Монгол Улсын Ардын жүжигчин, төрийн шагналт кино найруулагч Дэжидийн Жигжидийн; Халдвартын клиникийн нэгдсэн эмнэлгийг Монгол Улсын хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хүний гавьяат эмч Вандан-очирын Гаамаагийн; Архангай аймгийн Ихтамир сумын Хан-өндөрийн бага сургуулийг Монгол Улсын анхны маршал Гэлэгдоржийн Дэмидийн; Төв аймгийн Угтаалцайдам сумын төрөлжсөн сургалттай "Мянгат" сургуулийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Бэгзийн Батчулууны нэрэмжит тус тус болгосугай..
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Гэгээрлийн сайд А.БАТТӨР
Текст томруулах
A
A
A
