- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ
2003 оны 6 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 151
Түүхэн үйл явдал тэмдэглэх, төр, нийгмийн зүтгэлтэн, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь хүндэтгэх ажлыг зохион байгуулах журам, холбогдох байгууллага, хамт олны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймгийн Онгон сумын 10 жилийн дунд сургуулийг Монгол Улсын баатар Чойн Дугаржавын; .
2. Дорноговь аймгийн хөгжимт драмын "Саран хөхөө" театрыг соён гэгээрүүлэгч Дулдуйтын Равжаагийн;
3. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 8 жилийн дунд сургуулийг нийгэм, соёлын зүтгэлтэн Магсаржавын Дугаржавын;
4. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын хүний их эмчийн салбарыг Монгол Улсын хүний гавьяат эмч Хумарын Сураганы;
5. Дорнод аймаг дахь хилийн 0306 дугаар ангийн 0219 дүгээр салбарыг Монгол Улсын баатар Шагдарын Гонгорын;
6. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 жилийн З дугаар дунд сургуулийг Монгол Улсын гавьяат багш Байтазагийн Хурметбекийн;
7. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн дунд сургуулийг төр, нийгмийн зүтгэлтэн Лувсанцэрэнгийн Цэндийн;
8. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 10 жилийн дунд сургуулийг Монгол Улсын баатар Дамчаагийн Дэмбэрэлийн нэрэмжит тус тус болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД
Текст томруулах
A
A
A
