- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИК ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
НИК ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2001 оны 7 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 154
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "НИК" ХК-ийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгон сайжруулах, орон тоо, зардлыг хэмнэх, өр авлагыг шуурхай барагдуулах, хариуцлага тооцох чиглэлээр тодорхой арга хэмжээг 2001 оны 7 дугаар сарын эхний хагаст багтаан авч хэрэгжүүлэхийг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг болон Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд даалгасугай.
2. Тус компанийн нефтийн бүтээгдэхүүний татан авалт, нийлүүлэлт, борлуулалтын үйл ажиллагааг тогтворжуулан хөдөө орон нутгийг шатахуунаар тасралтгүй хангах арга хэмжээ авахыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзоригт даалгасугай.
3. "НИК" ХК-ийн улсын төсөвт төлөх нефтийн бүтээгдэхүүний нэмэгдсэн өртгийн албан татвар болон онцгой албан татвар, улсын төсөвт төлөх төлбөрийг яаралтай барагдуулах талаар тодорхой арга хэмжээ авч энэ оны 8 дугаар сард Засгийн газарт танилцуулахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Улсын гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатар болон Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
