A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

НӨӨЦӨД ЭМ, БИОБЭЛДМЭЛ БЭЛТГЭХ ТУХАЙ

2003 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 100

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Цаг агаарын хүндрэл, бэрхшээлийн улмаас сульдаж доройтсон малыг эмчлэн тэнхрүүлэхэд шаардагдах малын эм, биобэлдмэлийн нөөц бүрдүүлэхэд зориулан өвс, тэжээл бэлтгэхээр жил бүр хуваарилагдаж байгаа хөрөнгийн 10 хувийг зарцуулж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал нарт зөвшөөрсүгэй. .

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ