A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ /Засгийн газрын 2005 оны 247 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ /Засгийн газрын 2005 оны 247 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

2004 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 3

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2004 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээг 32000 төгрөгөөр, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 20000 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосугай.

2. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа 22601-31999 төгрөгийн бүрэн тэтгэвэр болон 15001-18000 төгрөгийн хувь тэнцүүлсэн тэтгэврийг 25 хувиар, 32000-аас дээшхи төгрөгийн бүрэн тэтгэвэр болон 18001-ээс дээшхи төгрөгийн хувь тэнцүүлсэн тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлж 2004 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс тооцон олгох арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 193 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР