- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИСДЭГ ТЭРЭГ СОЛИЛЦОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
НИСДЭГ ТЭРЭГ СОЛИЛЦОХ ТУХАЙ
2003 оны 10 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 226
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хил хамгаалах байгууллагын эзэмшилд байгаа Ми-8МТВ-1 маркийн нисдэг тэргийг иж бүрэн засвар хийсэн Ми-8т маркийн нисдэг тэргээр солилцох талаар ОХУ-ын "Нарз-Алтай-Авиа" компанитай хэлэлцээ хийж гэрээ байгуулан шийдвэрлэхийг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ) болон Хил хамгаалах ерөнхий газрын дарга П.Сүндэв нарт зөвшөөрсүгэй.
2. Ми-8 МТВ-1 маркийн нисдэг тэрэгний их засварт зориулж 2003 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 400.0 (дөрвөн зуун) сая төгрөгийг хилийн отряд, ангиудын автомашины паркийг шинэчлэхэд зориулан зарцуулахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
