- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НОМЫН САНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
НОМЫН САНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1994 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 23
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Улсын төв номын санг тус улсад байгаа төрийн өмчийн номын сангуудыг мэргэжлийн удирдлага, арга зүй, мэдээллээр хангах үүрэг бүхий бие даасан үйл ажиллагаатай Монгол Улсын төв номын сан болгон Соёлын яамны харьяанд ажиллуулахаар тогтоосугай.
2.Соёлын сайд Н.Энхбаярт даалгах нь:
а)Монгол Улсын төв номын сангийн дүрмийг холбогдох яам, газартай хамтран шинэчлэн боловсруулж 1994 оны 1 улиралд багтаан баталж мөрдүүлсүгэй;
б)Монгол Улсын төв номын сан болон бусад номын санд хадгалагдаж байгаа түүх, соёл, шинжлэх ухааны онцгой ач холбогдолтой үнэт, ховор ном судар, гар бичмэлийн бүртгэлийг шинэчлэн гаргаж, компьютерийн сүлжээнд оруулах бэлтгэлийг 1994 онд багтаан хангаж тэдгээрийг хамгаалалтад авах, тусгай хяналттай болгохын хамт тус номын санд байгаа зарим номыг дотоодод болон олон улсын хэмжээнд солилцох ажил зохион байгуулсугай;
в)Монгол Улсын төв номын сангийн ном сэлбэн засварлах лабораторийг бэхжүүлж, хуучирч гэмтсэн номыг засварлан сэргээх үйл ажиллагааг өргөтгөн зохион байгуулсугай;
г)Монгол Улсын төв номын санг шинжлэх ухаан технологийн мэдээлэл, оюуны бүтээлээр баяжуулах, тэдгээрийг нийтийн хүртээл болгох талаар оновчтой бодлого боловсруулан хэрэгжүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж, энэ талаар холбогдох яам, тусгай газар, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй идэвхтэй хамтран ажилласугай.
3.Монгол Улсын төв номын сангийн зохион байгуулалтын бүтэц, удирдлагын орон тоо, цалингийн санг 1994 оны 2 дугаар сард багтаан баталж мөрдүүлэхийн хамт уг номын санд гадаад, дотоодоос шинэ ном, хэвлэл авах, өөрийн фондоос ном, хэвлэл гаргаж солилцох үйл ажиллагаа явуулахтай холбогдсон хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг судалж зохих журмын дагуу шийдвэрлэхийг Соёлын сайд Н.Энхбаяр, Сангийн сайд Д.Даваасамбуу, Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожав нарт даалгасугай.
4.Төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан хэвлэлийн үйлдвэрээс хэвлэн гаргасан болон Засгийн газрын зээл, тусламжийн шугамаар тус улсад оруулж ирсэн ном, хэвлэлийн бусад бүтээгдэхүүн, түүнчлэн зохиогчийн эрхийн байгууллагад бүртгэгдсэн, Монгол Улсын төв номын санд хадгалагдвал зохих хэвлэмэл бүтээлээс хоёр хувийг тус номын санд үнэ төлбөргүй шилжүүлж байхаар тогтоосугай.
5.Номын сангийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж үйл ажиллагааг нь зохих ёсоор явуулах, тэдгээрийг шаардлагатай техник хэрэгслээр тоноглох, номын сангийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах зэрэг асуудлыг оновчтой шийдвэрлэхэд чиглэсэн "Номын сан" төсөл боловсруулж хэрэгжүүлэх ажил зохион байгуулахыг Соёлын сайд Н.Энхбаяр, Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.Улаанд даалгасугай.
6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын үйлдвэрийн газар, байгууллагыг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, тэдгээрийн харьяаллыг тогтоох, өөрчлөх журмын тухай" БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад дурдсан "Яам, улсын хороо, тусгай газрын харьяа улсын үйлдвэрийн газар, байгууллагын жагсаалт"-ын"15.Шинжлэх ухааны академи" гэснээс "2.Улсын нийтийн номын сан" гэсэн хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Соёлын сайд Н.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A

1994 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр |
Улаанбаатар хот |