- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН 1993 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАНГИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН 1993 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАНГИЙН ТУХАЙ
1994 оны 3 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 58
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Дор дурдсан асуудалд бүх шатны Засаг дарга, түүний ажлын албаны үйл ажиллагааг чиглүүлэн зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгасугай:
/Засгийн газрын 1997 оны 137 дугаар тогтоолоор а, б, в заалтууд хүчингүй болсонд тооцсон/
г)иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, үүнтэй холбогдуулан жижиг, дунд үйлдвэрлэлийг өргөжүүлэх, газар тариалан эрхлүүлэх, орон нутгийн байгалийн болон эрдэс түүхий эдийн нөөцийг ашиглах, хувиараа хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх зэргээр ажлын байр шинээр бий болгох бүх талын нөөц боломжийг дайчлан ашиглах;
д)Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 1994 оны үндсэн чиглэлийг удирдлага болгон түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тухайн аймаг, хотын хэмжээнд хийгдэх ажлыг зохион байгуулж, улирал тутам биелэлтийг дүгнэн тооцож байх.
2.Бүх шатны Засаг даргын Тамгын газар нь тухайн шатны Хуралд үйлчилж, түүний ажлын албан үүргийг гүйцэтгэж байх, нийгэм, эдийн засгийн холбогдолтой асуудлаар болон нутаг тэдвсгэртээ төрийн захиргааны хийгээд аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талаар зохих мэдээллээр хангах, Хурлаас ажлаа явуулахад зориулан өрөө тасалгаа гаргаж өгөх, холбооны хэрэгсэлтэй болгох, шаардлагатай үед машин унаа гаргаж үйлчилж байх нь зүйтэй гэж үзсүгэй. /Засгийн газрын 1997 оны 137 дугаар тогтоолоор 2 дахь хэсэг хүчингүй болсонд тооцсон/
3.Орон нутагт эх, хүүхдийн эндэгдэл, гэрээр төрөлт, хамуу, өнгөний өвчний гаралт ихсэж, багш нар ажлаа орхих, хүүхэд сургууль завсардах явдал төдийлэн буурахгүй байгаагийн гадна соёл, урлагийн байгууллагын ажил ихэнх аймаг, сумдад зогсонги байдалд орсонд дүгнэлт хийж, эрхэлсэн асуудлын чиглэлээр нутгийн захиргааны байгууллагатай хамтран энэ онд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайд (П.НЯМДАВАА), Шинжлэх ухаан, боловсролын сайд (Н.ӨЛЗИЙХУТАГ), Соёлын сайд (Н.ЭНХБАЯР) нарт даалгасугай.
4.Аймаг, сумдад түлш, эрчим хүчний хангамжийг найдвартай болгох, хөдөөгийн хөдөлмөрчдийн шуудан, холбоо, тээврийн үйлчилгээг сайжруулах, орон нутагт үйлдвэрлэл сэргээн өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлж хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэхэд нутгийн захиргааны байгууллагуудад мэргэжил-арга зүйн тодорхой туслалцаа үзүүлж, тэдэнтэй хамтран ажиллахыг эрчим хүч, геологи, уул уурхайн, Дэд бүтцийн хөгжлийн, Хүн амын бодлого, хөдөлмөрийн, Худалдаа, үйлдвэрийн сайд нарт үүрэг болгосугай.
5.Аймаг, нийслэлийн Засаг даррга, түүний Тамгын газар, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захирргааны болон Хурлын ажлын ололт, дэвшилттэй арга барил, анхаарах зүйлийн талаар зохих мэдээллээр тэдгээрийг тухай бүр хангаж ажиллахын хамт бүх шатны Засаг дарга, түүний Тамгын газрын ажилтнууд, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын мэргэшлийг нь дээшлүүлэх, давтан сургах арга хэмжээг энэ оноос авч эхлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (С.БАНЗРАГЧ)-т даалгасугай. /Засгийн газрын 1997 оны 137 дугаар тогтоолоор 5 дахь хэсэг хүчингүй болсонд тооцсон/
Монгол улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Монгол улсын шадар сайд Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
