- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЭГДЭЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ /Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл /корпораци/-ийг/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
1998 оны 8 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 162
НЭГДЭЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ /Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл /корпораци/-ийг/
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 3, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Уламжлалт анагаах ухааны төв"-ийн одоогийн орон тоо, төсөвт багтаан Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл /корпораци/-ийг байгуулан ажиллуулсугай..
2."Шинжлэх ухааны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын шинжлэх ухааны байгууллагуудын бүтцийн өөрчлөлт хийх чиглэл" гэсэн 1 дүгээр хавсралтын 19-д "Уламжлалт анагаах ухаан, рашаан сувиллын үндэсний төв" гэж заасныг хассугай..
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ
Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.САЙХАН БИЛЭГ
Текст томруулах
A
A
A
