- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЭМЭГДЭЛ ОРЛОГЫН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
НЭМЭГДЭЛ ОРЛОГЫН ТУХАЙ
1993 оны 5 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 85
Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төгрөгийн чөлөөт валюттай харьцах ханшийн тогтолцоонд өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан зэсийн баяжмалын экспортын одоогийн үнэ,шинэ үнийн зөрүүгээс төгрөгөөр гарах нэмэгдэл орлогыг "Монгол-Зөвлөлтийн хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагааны тухай БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1991 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Хэлэлцээр"-ийн Протоколын 6 дугаар зүйлийн дагуу Монголын талд бүрэн хамааруулж улсын төвлөрсөн төсөвт оруулж байхаар тогтоосугай.
2.Уг асуудлыг Оросын талын оролцогчид мэдэгдэж, ашгийн хуваарилалтыг дахин тооцохыг Геологи, эрдсийн баялгийн яам, Сангийн яаманд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ
Текст томруулах
A
A
A

1993 оны 5 дугаар сарын 24-ний өдөр |
Улаанбаатар хот |