A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

НЭМЭЛТ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ /Засгийн газрын 2001 оны 77 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

2001 оны 2 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 32

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн З, 6 дахь хэсэг, Засгийн газрын 1994 оны 170 дугаар тогтоолоор батлагдсан "Иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэрэг, тэдгээрт шилжих журам"-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул, Чулуунхороот сумын нутаг дэвсгэрт мал, ан амьтанд гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан тус аймгийн нутаг дэвсгэрт 2001 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн бүхэлд нь хорио цээрийн онцгой дэглэм тогтоосугай. /1-р зүйлийг ЗГ-ын 2001оны 33-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэргүүдэд шилжүүлэх тухай" Засгийн газрын 2001 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 31 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн "Дорнод аймгийн Хөлөнбуйр, Хэрлэн, Булган, Баянтүмэн, Чойбалсан, Матад" гэснийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ

Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА