A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

1999 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 109

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Өвөрхангай аймгийн Богд сумын дунд сургуулийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт яруу найрагч Цэвэгмидийн Гайтавын; Завхан аймгийн төв номын санг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт яруу найрагч Бэгзийн Явуухулангийн; Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын дунд сургуулийг Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт кино найруулагч Дэжидийн Жигжидийн; Булган аймгийн Булган сумын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийг Чин ван Мижиддоржийн Ханддоржийн; Увс аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төвийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Хүний гавьяат эмч Халтарын Дэлэгийн; Баян-өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Арены Зайтины; Баянхонгор аймгийн "Номун далай" цогцолбор сургуулийг Төрийн шагналт химич, доктор Банзарын Доржпаламын; Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийг Монгол Улсын Хүний гавьяат эмч Намжилын Гэндэнжамцын нэрэмжит тус тус болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ

Гэгээрлийн сайд А.БАТТӨР