- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ
2000 оны 5 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 69
Гэгээрлийн сайд, Батлан хамгаалахын сайдын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Монгол Улсын анхны маршал Гэлэгдоржийн Дэмидийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний 186 дугаар анги, Архангай аймгийн Ихтамир сумын арван жилийн дунд сургуулийг тус тус түүний нэрэмжит болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Гэгээрлийн сайд А.БАТТӨР
Текст томруулах
A
A
A
