A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

1998 оны З дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 39

Улаанбаатар хот

НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Булган аймгийн Хутаг-өндөр сумын дунд сургуулийг Ардын Хатанбаатар Сандагдоржийн Магсаржавын, Булган аймгийн Тэшиг сумын дунд сургуулийг төр, нийгмийн зүтгэлтэн Дашийн Дамбын, Дорнод аймгийн төв номын санг Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, академич Цэндийн Дамдинсүрэнгийн, Өмнөговь аймгийн Ноён сумын дунд сургуулийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Долгорын Маньбадарын, Анагаах ухааны хүрээлэнг Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат эмч Түнтэвийн Шагдарсүрэнгийн, Баян-өлгий аймгийн Дэлүүн сумын дунд сургуулийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Шымшырын Ногайн нэрэмжит тус тус болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Гэгээрлийн сайд Ч.ЛХАГВАЖАВ