- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ
2000 оны 5 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 76
Гэгээрлийн сайд болон Баян-өлгий, Булган, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Увс, Хэнтий аймгийн Засаг даргын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Баян-өлгий аймгийн Сагсай сумын дунд сургуулийг төр, нийгмийн зүтгэлтэн Хаметжаны Мусаханы, Булган аймгийн Могод сумын дунд сургуулийг Монгол Улсын баатар Чоймболын Шагдарсүрэнгийн, Өвөрхангай аймгийн Баянгол сумын дунд сургуулийг Монгол Улсын Ардын жүжигчин Сангижавын Гэндэнгийн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын дунд сургуулийг төр, нийгмийн зүтгэлтэн Егүзэр хутагт Жамсранжавын Галсандашийн, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийг Монгол Улсын хүний гавьяат эмч Пүндэгийн Бумбагын, Увс аймгийн Бөхмөрөн сумын дунд сургуулийг Монгол Улсын гавьяат багш Ёндонжамцын Бат-өлзийн, Хэнтий аймгийн Батширээт сумын дунд сургуулийг Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Байгаль орчны сайд бөгөөд Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.МЭНДСАЙХАН
Текст томруулах
A
A
A
