A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

2002 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 237

Түүхэн үйл явдлыг тэмдэглэх, төр, нийгмийн зүтгэлтэн, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь хүндэтгэх ажлыг зохион байгуулах журам, холбогдох байгууллага, хамт олны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Толбо сумын 10 жилийн дунд сургуулийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар Жуанганы Серикбайн;

2. Дундговь аймгийн төв номын санг алдарт уран зохиолч Содномбалжирын Буяннэмэхийн;

3. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Гомбожавын Баасанжавын нэрэмжит тус тус болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД