A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2004 оны 5 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 118

Улаанбаатар хот

НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ /Жалханз хутагт Содномын Дамдинбазарын/

"Түүхэн үйл явдал тэмдэглэх, төр, нийгмийн зүтгэлтэн, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь хүндэтгэх ажлыг зохион байгуулах журам", холбогдох байгууллага, хамт олны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн дунд сургуулийг Монгол Улсын Ерөнхий сайд агсан, жалханз хутагт Содномын Дамдинбазарын;

2. Завхан аймгийн Сонгино сумын 10 жилийн дунд сургуулийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Цэрэндашийн Намхайнямбуугийн;.

3. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 10 жилийн дунд сургуулийг Монгол Улсын гавьяат багш Цэвэгийн Раш-Онолтын;

4. Архангай аймгийн Өлзийт сумын 10 жилийн дунд сургуулийг Монгол Улсын баатар Самдангийн Төмөрбаатарын;

5. Баянхонгор аймгийн Жаргалант сумын 10 жилийн дунд сургуулийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт Цэндийн Намсрайн;

6. Увс аймгийн Өндөрхангай сумын 10 жилийн дунд сургуулийг төр, нийгмийн зүтгэлтэн Мөнхдоржийн Дашийн нэрэмжит тус тус болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД