A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

1996 оны 6 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 144

Соёлын яам, Архангай аймгийн Засаг даргын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Эх орноо батлан хамгаалахад байгуулсан гавьяа зүтгэлийг нь мөнхжүүлэх зорилгоор Архангай аймгийн Чулуут сумын дунд сургуулийг Бүх цэргийн орлогч жанжин асан Очирын Дашчарвийн нэрэмжит болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Соёлын сайд Н.ЭНХБАЯР