- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ
2001 оны 12 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 262
Завхан, Төв аймгийн Засаг даргын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Завхан аймгийн Сантмаргац сумын 8 жилийн дунд сургуулийг Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Магсарын Санждоржийн, Төв аймгийн Зуунмод сумын 10 жилийн дунд сургуулийн "Хүмүүн" цогцолбор дунд сургуулийг Монгол Улсын гавьяат багш Жанчивын Намсрайн нэрэмжит болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД
Текст томруулах
A
A
A
