A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

2001 оны 6 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 130

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрийн дэргэдэх Техникийн их сургуулийн харьяа Технологийн сургуулийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, техникийн шинжлэх ухааны доктор Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Байгаль орчны сайд бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч У.БАРСБОЛД