- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЦИЙГ ТОГТООХ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2008-12-24-ний 68-р т огтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЦИЙГ ТОГТООХ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2008-12-24-ний 68-р т огтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2005 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 15
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг дор дурдсанаар тогтоосугай:
-Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (олон нийттэй харилцах болон хяналт-шинжилгээ, үнэлгээний албатай);
-Хотын хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс;
-Нийгмийн хөгжлийн хэлтэс;
2. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтцийг дор дурдсанаар тогтоосугай:
4. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий дараахь хэрэгжүүлэгч агентлагуудыг ажиллуулахаар тогтоосугай:
1/Эрүүл мэндийн газар;
2/Биеийн тамир, спортын хороо;
3/Хүүхэд, залуучуудын газар;
4/Байгаль хамгаалах газар;
5/Боловсрол, шинжлэх ухааны газар;
6/Соёл урлагийн газар
7/Иргэний бүртгэл, мэдээллийн алба;
8/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын газар (Хөдөлмөрийн биржтэй);
9/Нийтлэг үйлчилгээний газар;
10/Хүнс, хөдөө аж ахуйн газар;
11/Мал эмнэлгийн газар;
12/Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэн;
13/Авто замын газар;
14/Хөрөнгө оруулалтын газар;
15/Өмчийн харилцааны газар;
16/Мэдээллийн технологийн газар;
17/Архивын газар;
18/Татварын газар;
19/Цагдаагийн газар;
20/Статистикийн газар;
21/Нийгмийн даатгалын газар;
22/Мэргэжлийн хяналтын газар;
23/Газрын алба;
24/Гамшгаас хамгаалах штаб (нөөцийн албатай);
25/Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба.
5. Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлаг, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газруудын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоон мөрдүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболдод зөвшөөрсүгэй.
6. Мэдээллийн технологийн газар байгуулагдсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газруудын үйл ажиллагаанд "Цахим засаглал"-ыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг арилгах, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболдод үүрэг болгосугай.
7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 185 дугаар тогтоол, "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2001 оны З дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоол, "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 7 дугаар тогтоолын 2, З дугаар зүйл, "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 9 дүгээр тогтоол, "Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2003 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 201 дүгээр тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2004 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 182 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
