A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2001 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 288

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эх, нялхсын эндэгдлийг бууруулах талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Нөхөн үржихүйн эрүүл мэнд" Үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Үндэсний хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2002 оноос эхлэн жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт зохицуулан тусгаж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Эрүүл мэндийн болон Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулиудад нийцүүлэн төлбөргүй үзүүлэх жирэмсэн, төрөх, төрсний дараахь үеийн эмчилгээ, үйлчилгээ, үзлэг, шинжилгээний зардлыг төлөвлөх, санхүүжүүлэх, тооцох журам боловсруулж мөрдүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа нарт даалгасугай.

4. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд Засгийн газарт мэдээлж байхыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваад даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нөхөн үржихүйн эрүүл мэнд Үндэсний хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 1997 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 126 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.