A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2003 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 19

Улаанбаатар хот

НИК ХУВЬЦААТ КОМПАНИЙН ӨР ТӨЛБӨРИЙГ ШИЙДВЭРЛЭХ, НИЙТ ХУВЬЦААНЫ ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬЦААГ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2001 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл", Засгийн газрын 2002 оны 9 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн өмчийг 2002 онд хувьчлах хөтөлбөр"-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Дор дурдсан арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй:

а/"НИК" хувьцаат компаниас төрийн байгууллагуудад шилжүүлсэн хөрөнгийн үнэ 7.698.800.000 (долоон тэрбум зургаан зуун ерэн найман сая найман зуун мянган) төгрөгийг тус компаниас импортын татварт төлөх 7.605.800.000 (долоон тэрбум зургаан зуун таван сая найман зуун мянган) төгрөгийн өрөнд, үлдэх 93.000.000 (ерэн гурван сая) төгрөгөөс Санхүү, эдийн засгийн яаманд төлөх тусламжийн барааны өрөнд 57.900.000 (тавин долоон сая есөн зуун мянган) төгрөг, зээлийн өрөнд 35.100.000 (гучин таван сая нэг зуун мянган) төгрөгийг тус тус суутган тооцсугай;

б/улсын нөөцийн нефтийн бүтээгдэхүүнийг татан авах, шинэчлэх, хадгалах үйл ажиллагаанд 1991-1998 онд гарсан зардлын санхүүжилтэд зориулж улсын төсвөөс "НИК" хувьцаат компанид олгох 3.900.000.000 (гурван тэрбум есөн зуун сая) төгрөгөөс Санхүү, эдийн засгийн яаманд төлөх тусламжийн барааны өглөгт 2.100.000.000 (хоёр тэрбум нэг зуун сая) төгрөг, Санхүү, эдийн засгийн яаманд төлөх 1991-1996 оны зээлийн өрөнд 1.800.000.000 (нэг тэрбум найман зуун сая) төгрөгийг тус тус суутган тооцсугай;

в/"НИК" хувьцаат компаниас Санхүү, эдийн засгийн яаманд төлөх тусламжийн барааны үнэ болох 7.835.700.000 (долоон тэрбум найман зуун гучин таван сая долоон зуун мянган) төгрөгийн өрөөс 3.910.776.000 (гурван тэрбум есөн зуун арван сая долоон зуун далан зургаан мянган) төгрөгийг "НИК" хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдах доод үнэд оруулж тооцсугай;

г/"НИК" хувьцаат компаниас Санхүү, эдийн засгийн яаманд төлөх тусламжийн барааны өрийн үлдэгдэл 3.503.202.000 (гурван тэрбум таван зуун гурван сая хоёр зуун хоёр мянган) төгрөгийг улсын төсвөөс тусламжийн орлогын санд төвлөрүүлсүгэй.

2. Монгол Улсын Ерөнхий сайдын 2001 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 104 дүгээр захирамжаар улсын нөөцөөс "НИК" ХХК-иар дамжуулан зарцуулсан 421.722.000 (дөрвөн зуун хорин нэгэн сая долоон зуун хорин хоёр мянган) төгрөгийн үнэ бүхий 1000 тонн А-80 автобензинийг 2003 оны 8 дугаар сард багтаан Улсын нөөцийн газарт хүлээлгэн өгөхийг "НИК" хувьцаат компани (П.ТҮВШИНБААТАР)-д даалгасугай.

3. "НИК" хувьцаат компанийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн 80 хувь буюу 16.760.768 (арван зургаан сая долоон зуун жаран мянга долоон зуун жаран найман) ширхэг хувьцааг хувьчлах "Уралдаант шалгаруулалт (тендер)-ын зар мэдээ"-г 1 дүгээр, "Уралдаант шалгаруулалт (тендер)-ын журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

4. "НИК" хувьцаат компанийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн 80 хувь буюу 16.760.768 (арван зургаан сая долоон зуун жаран мянга долоон зуун жаран найман) ширхэг хувьцааг хувьчлах доод үнийг 6.133.000 (зургаан сая нэг зуун гучин гурван мянган) ам. доллараар тогтоосугай..

5. Дор дурдсан арга хэмжээ авч ажиллахыг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд даалгасугай:

а/"НИК" хувьцаат компанийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн 80 хувь буюу 16.760.768 (арван зургаан сая долоон зуун жаран мянга долоон зуун жаран найман) ширхэг хувьцааг хувьчлах "Уралдаант шалгаруулалт (тендер)-ын зар мэдээ"-г дотоод, гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж зарласугай;

б/"НИК" хувьцаат компанийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн 80 хувь буюу 16.760.768 (арван зургаан сая долоон зуун жаран мянга долоон зуун жаран найман) ширхэг хувьцааг хувьчлах Уралдаант шалгаруулалт (тендер)-ыг "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль", "Уралдаант шалгаруулалт (тендер)-ын журам"-ын дагуу зохион байгуулж явуулсугай;

в/"НИК" хувьцаат компанийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн 80 хувь буюу 16.760.768 (арван зургаан сая долоон зуун жаран мянга долоон зуун жаран найман) ширхэг хувьцааг хувьчлах Уралдаант шалгаруулалт (тендер)-д ялсан худалдан авагчтай "Уралдаант шалгаруулалт (тендер)-ын журам"-д заасан болзол, нөхцөлийн талаар харилцан тохиролцож, "Худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсугай. /Засгийн газрын 2003 оны 215 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН