- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ХУУЛИУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ХУУЛИУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1999 оны 3 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 36
Нийгмийн халамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай, Тахир дутуу хүний нийгмийн хамгааллын тухай хуулинд заасныг үндэслэн Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Нийгмийн халамжийн сангийн дүрэм"-ийг 1 дүгээр хавсралтаар "Тусгай сургалтын төрийн өмчийн байгууллагын зарим ажилтан нэмэгдэл хөлс олгох тухай журам"-ыг 2 дугаар хавсралтаар, "Ахмад настан хөнгөлөлт үзүүлэх тухай журам"-ыг 3 дугаар хавсралтаар, "Тахир дутуу иргэнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээний тухай журам"-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2.Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсэх боломжгүй ахмад настан нас барсан бол түүний оршуулгын зардлын хэмжээг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан оршуулгын тэтгэмжийн 75 хувиар тооцож орон нутгийнхаа төсвөөс гарган олгож байхыг сум, дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй..
3.Нийгмийн халамжийн хуулиудыг хэрэгжүүлэх талаар дор дурдсан арга хэмжээ авахыг эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.Сонинд даалгасугай:
а/нийгмийн халамжийн хуулиудыг хэрэгжүүлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангах, нийгмийн халамжийн холбогдолтой хууль тогтоомж, эрхийн актуудын эмхтгэл, нийгмийн халамжийн сангийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн маягт зэрэг шаардлагатай баримт бичгийг хэвлүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
4.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт ДААЛГАХ нь:
6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн халамжийн хуулиудыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1996 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 100 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
