A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИЙТИЙН АЖ АХУЙ, АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1995 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 51

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Засгийн газраас баримтлах "Нийтийн аж ахуйн салбарыг хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийг 1 дүгээр

хавсралтын,"Хүн амын ахуйн үйлчилгээний салбарыг дэмжин хөгжүүлэх үндсэн чиглэл"- ийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталж, тэдгээрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Дэд бүтцийн хөгжлийн яам (Р.САНДАЛХАН), Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ), аймаг,нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

2.Дэд бүтцийн хөгжлийн яам (Р.САНДАЛХАН), Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ), Үндэсний хөгжлийн газар /Ч.УЛААН/-т даалгах нь:

а)нийтийн аж ахуй болон ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний ойрын хугацааны төлөвлөгөөг зарчмын хувьд зөвшөөрч, тус улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн жил, жилийн үндсэн чиглэлд тодорхой арга хэмжээг дэс дараатай тусгаж хэрэгжүүлэх талаар холбогдох яам,тусгай газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт чиглэл өгч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажилласугай (төлөвлөгөөг хавсаргав);