- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НОРМАТИВ ТОГТООХ ТУХАЙ /Байгаль хамгаалагчийн хариуцан ажиллах талбайн норматив/ /ЗГ-ын 2006 оны 87-р тогтоолоор хүчингүй болсон/

/ЗГ-ын 2006 оны 87-р тогтоолоор хүчингүй болсон/
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НОРМАТИВ ТОГТООХ ТУХАЙ /Байгаль хамгаалагчийн хариуцан ажиллах талбайн норматив/
1997 оны 2 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 41
Байгаль орчныг хамгаалах тухай Монгол Улсын хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Байгаль хамгаалагчийн хариуцан ажиллах талбайн нормативыг хавсралтын ёсоор тогтоосугай.
2.Байгалийн бүс, бүслүүрийн шалгуур үзүүлэлтийг 1997 оны 1 дүгээр улиралд багтаан тогтоож өгсний үндсэн дээр байгаль хамгаалагчийн хариуцан ажиллах талбайн нормативыг аймаг, орон нутагт мөрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Байгаль орчны сайд Ц.Адъяасүрэнд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Текст томруулах
A
A
A
