- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЭГ УДААГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НЭГ УДААГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ТУХАЙ
2002 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 72
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2002 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Монгол Улсын баатар бүрт 500.0(таван зуун) мянган төгрөг, хөдөлмөрийн баатар бүрт 450.0 (дөрвөн зуун тавин) мянган төгрөг, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн бүрт 250.0 (хоёр зуун тавин) мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж тус тус олгохоор тогтоосугай.
2. "Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
3. Нэг удаагийн буцалтгүй тусламжийг 2002 онд багтаан олгохыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
