- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ
2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 194
Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэврийн хэмжээг 20 хувиар, хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг 15 хувиар тус тус нэмэгдүүлж 2002 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн тооцон олгох арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр нарт даалгасугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 1999 оны 2 дугаар сарын З-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
