- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ
2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 193
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа 18851-50000 төгрөг хүртэлх бүрэн тэтгэвэр, 12376 төгрөгөөс дээших хувь тэнцүүлсэн тэтгэврийг 20 хувиар, 50001 төгрөгөөс дээших бүрэн тэтгэврийг 15 хувиар тус тус нэмэгдүүлж 2002 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс тооцон олгох арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр нарт даалгасугай.
2. 2002 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээг 22600 төгрөгөөр, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 14860 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 88 дугаар тогтоол, "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 2001 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 166 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
