- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
1997 оны 5 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 126
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Нөхөн үржихүйн эрүүл мэнд" Үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Үндэсний хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 1998 оноос эхлэн жил бүрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, төвлөрсөн болон орон нутгийн төсөвт зохицуулан тусган шийдвэрлэж байхыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зориг, Сангийн сайд П.Цагаан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар жил бүрийн 1 дүгээр улиралд Засгийн газарт мэдээлж байхыг хөтөлбөрийн Үндэсний зөвлөл /Л.Зориг/-д даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Текст томруулах
A
A
A
