- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НҮҮРСНИЙ УУРХАЙНУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ШИНЭЧЛЭН ОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НҮҮРСНИЙ УУРХАЙНУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ШИНЭЧЛЭН ОЛГОХ ТУХАЙ
1997 оны 12 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 235
Эрчим хүчний тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 7, 15 дугаар зүйлийн 7 дахь заалтуудыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Улс, бүс нутгийн эдийн засгийн аюулгүй байдал, хүн амын хэвийн амьдралын нөхцөлийг хангахад гүйцэтгэх үүргийг харгалзан хавсралтад дурдсан нэр бүхий 18 аж ахуйн нэгжийн эзэмшиж буй нүүрсний орд ашиглах лицензийг 1997 оны 12 дугаар сард багтаан шинэчлэн олгох арга хэмжээ авахыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.Нямсамбууд зөвшөөрсүгэй.
2.Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэх ажилд хариуцлагагүй хандсан төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой нүүрсний уурхайнуудын удирдлагатай зохих хариуцлага тооцохыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа, Сангийн сайд П.Цагаан нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Сангийн сайд П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
